Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн 91 багийн ИНХ-ын дарга нар “Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах нь” сургалтанд хамрагдлаа

2017-11-27

Ховд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж буй идэвхтэн сонгуультнуудыг сургаж дадлагажуулах, мэдлэг мэдээллээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Үүний нэг томоохон ажил нь "Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах нь" сэдэвт үндэсний суурь сургалт бөгөөд Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах, олон нийттэй хийх уулзалт, иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах, тэргүүлэх арга замын талаарх практик зааварчилгаа, мэргэжлийн зөвлөмж өгсөнөөрөө уг сургалт онцлогтой боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%