Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР АНХ УДААГАА “ШИЛДЭГ ЖҮДО-2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-27

Монголын Жүдо бөхийн холбооны “Шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрийг тэмцээнтэй болгох, хөдөө орон нутагт Жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд залуучууд улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, харилцан бие биеэсээ туршлага судалж, тамирчдын барилдааны ур чадварыг дээшлүүлж, Төв сайхан нутгийнхаа хүчит бөхчүүдийн залгамж халааг бэлтгэн гаргах зорилгоор аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын ивээл дор “Шилдэг жүдо – 2017” тэмцээнийг анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 8 аймаг, спортын 21 байгууллагын 658 тамирчид хөвгүүд 14, охид 10 нийт 24 жинд 96 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.1

Тэмцээний эрэгтэйчүүдийн багийн нийлбэр дүнгээр

1-р байрыг  МУГД Г.Энхбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг Женко клуб

2-р байрыг  СМ Х.Санжсүрэн дасгалжуулагчтай Шинэ бадрах дэвжээ

3-р байрыг  СМ Г.Чулуунбаатар дасгалжуулагчтай Орхон аймаг Ирээдүйн-Одод сургууль.


Тэмцээний эмэгтэйчүүдийн багийн нийлбэр дүнгээр

1-р байрыг  ОУХМ Г.Энхцэцэг дасгалжуулагчтай Шинэ бадрах дэвжээ

2-р байрыг  ОУХМ Д.Алтантуяа дасгалжуулагчтай Улаанбаатар хотын Боржин клуб

3-р байрыг СМ Г.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн Женко клубын багууд эхний байруудыг тус тус эзэллээ.654

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%