Аймгийн Засаг даргын дэргэдэх Сумын дундын ойн ангиас Цэнхэр, Ихтамир,
Эрдэнэмандал сумдын мод үржүүлгийн газруудыг өргөтгөн, үйл ажиллагааг
жигдрүүлэн ажиллаж байна. Энэ онд дээрх гурван мод үржүүлгийн газарт
улиасны мөчир 6000 ширхэг, 20 кг шинэсний үр, 5 кг шар хуасны үрийг
тариад байна. Цэнхэр суман дахь мод үржүүлгийн газарт Ойн судалгаа
хөгжлийн төвөөс ирүүлсэн 6000 бортгонд шинэсний үр тариад байна. Ихтамир
сумын мод үржүүлгийн газарт орон
нутгийн төсвийн 10.000.000 төгрөгийн хөрөнгөөр гүний худаг ухаж
ашиглалтад оруулсан байна. Мөн өвлийн хүлэмжийг барьж ашиглалтад
оруулсан бөгөөд ингэснээр жилийн дөрвөн улиралд хүлэмжинд мод үржүүлэх
боломж бүрджээ.
Түүнчлэн Байгаль орчин нөхөн сэргээх арга хэмжээний
хүрээнд Ихтамир сумын мод үржүүлгийн газарт 300 ширхэг чацаргана,
Өгийнуур сумын Өгий нуурын эрэг дагуу 1400 ширхэг улиас суулгаж
хашаалжээ. Өгийнуур сумын хоёр иргэнтэй гэрээ байгуулж арчлалт
хамгаалалтын асуудлыг эдгээр иргэд хариуцан ажиллах болжээ.