Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯНГ ӨРНҮҮЛЭВ

2017-11-28

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран хэрэгжүүллээ.
Оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, аливаа гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх зорилготой аяны хүрээнд явагдсан сургалт, арга хэмжээнд 648 оюутан, залуус хамрагджээ.
Аяны хүрээнд оюутан залуучуудад гэмт хэргийн тухай болон зөрчлийн тухай хуулиудыг танилцуулах сургалт зохион байгуулах, өсвөр үе залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замуудыг танилцуулах, оюутан, залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүний ач холбогдлыг ойлгуулах, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох, оюутны эрүүл мэндийн төв болон өсвөр үе, залууст ээлтэй клиникийн үйл ажиллагааг сурталчилхад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%