Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​БҮРЭН ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭВ

2017-11-28

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсвийн  хороо арваннэгдүгээр сарын 27 ны өдөр дүүргийн Хурлын танхимд хуралдав. 
Хуралд хорооны дарга Н.Оюунцэцэг, гишүүн Д.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Д.Мөнхбат, Ц.Бугасүрэн, ЗДТГ-ын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү төрийн сангийн хэлтэсийн дарга Ж.Орхонбаяр бусад алба хэлтэсийн дарга нар оролцлоо.

Хурлаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилт, “Дүүргийн эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг ЗДТГ-ын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү төрийн сангийн хэлтэсийн дарга Ж.Орхонбаяр нар танилцуулж хорооны гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгөв.

Эдийн засаг, төсвийн  хорооны гишүүд мэдээлэлтэй танилцсаны дараа цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэлж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай орчин-Ногоон хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай“ гэж дүгнээд  “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%