Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АРХАНГАЙН УРЧУУД”-ЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРАВ

2017-11-28

Архангай аймгийн Урчуудын эвлэлийн хорооноос “Архангайн урчууд”-ын шилдэг бүтээлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ гаргалаа. Үзэсгэлэнд нийт 20 гаруй урчуудын гар зураг, уран зураг, сийлбэр, уран дархан, баримал, уран хатгамал, зээгт наамал, уран сайхны гэрэл зураг, эсгий урлал зэрэг монгол ахуй, байгалийн сайхныг илтгэсэн бүтээлүүд дэлгэгджээ.
Үзэсгэлэнд оролцсон урчуудын шилдэг бүтээлийг шалгаруулснаараа энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог байв. Үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг уран зургийн төрөлд зураач, барималч Н.Сандаг-Очирын бүтээл, Уран сайхны гэрэл зургийн төрөлд СТА Б.Цээпилийн зургууд шалгарлаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%