Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА

2017-11-28

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 07 дүгээр сарын 18 – ны өдрийн 14:10 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд анхдугаар хуралдаанаа хуралдав. Хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Эрдэнэмандал сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч М.Батдорж нээж удирдав. Хуралд 39 төлөөлөгч ирэх ёстойгоос 38 төлөөлөгч ирж, хурал 97.4 хувьтай байв. Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх асуудлаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Лхагвасүрэн илтгэл тавьлаа. Тэрээр илтгэлдээ “Энэ удаагийн сонгууль нь УИХ, аймгийн ИТХ-ын сонгууль цуг явагдаж байгаагаарай онцлог. Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар нийт 58920 сонгогч бүртгэлтэй байснаас 251 сонгогч шилжин явж, 1341 сонгогч шилжин ирж, нас барсан 38 сонгогчдыг хасч эцсийн байдлаар 59542 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэн. Санал хураалтын явцад “Түр хасав” тэмдэглэгээтэй 8 сонгогчийг сэргээж, санал авсан ба нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгогчийн тоо 59550 болсон байна. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн санал хураалтанд 59550 сонгогчоос 46926 сонгогч саналаа өгч, 78.8 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөв.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас 3, АН-аас 3, МАХН-аас 3, Эх орончлын нэгдсэн эвслээс 1, Бүгд Найрамдах Намаас1, бие даагч 2 нийтдээ 13 нэр дэвшигч сонгуульд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 25 тойрогт МАН-аас 39, АН-аас 39, биз даан нэр дэвшигч 1, нийт 79 нэр дэвшигч оролцов. Энэхүү сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулийн 39 мандатын 13 буюу 33.4 хувийг Ардчилсан нам, 26 буюу 66.6 хувийг Монгол Ардын намаас нэр дэвшигч нар авч, аймгийн ИТХ-д МАН олонхи болон сонгогдсон” хэмээн дурьдав.

Аймгийн ИТХ-ын даргаар Батцэнгэл сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Бидэрийн Өсөхбаяр  сонгогдсоноор үйл ажиллагаа нь эхэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны даргаар  Эрдэнэмандал сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Мэрдээгийн Батдорж томилогдов.

Тэргүүлэгчдээр Ч.Баасанжав, М.Батболд, Н.Баянмөнх, П.Гомбодорж, Д.Мөнхбат, Ж.Нэргүй, Б.Түмэнжаргал, П.Энхтайван, С.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан.

ИТХ- нь 39 төлөөлөгчтэй, үүнээс эмэгтэй 6, эрэгтэй 33, МАН-ын 26, АН-ын 13 гишүүн байв.

ИТХ-ын ажлын албанд ажилтнаар Ж.Эрдэнэчимэг, Л.Бүжинлхам, Я.Отгонбаатар, Д.Туяасайхан, Ц.Зоригтхүү, Э.Ганчимэг, Г.Энхбаатар жолоочоор Б.Тамир нар ажиллаж байна.

Хурлын бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын дэргэд Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын асуудал эрхэлсэн хурлын хороо, Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хороо, ХАА, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хороог тус тус байгуулж, хурлын хороодын ажиллах журмыг боловсруулан мөрдүүлж ажиллаж байна.

Хууль, эрх зүй, төрийн байгуулалтын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Ж.Нэргүй, нарийн бичгийн даргаар М.Батдорж, гишүүдэд Б.Өсөхбаяр, Ц.Мөнхнасан, Д.Батбаатар, М.Батжаргал, Б.Батцэцэг, П.Бат-Эрдэнэ, Д.Мөнхбат, Д.Өрнөхбаяр, Ч.Хүрэлчулуун, Г.Чулуунбаатар, П.Энхтайван, Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар Б.Болормаа, нарийн бичгийн даргаар Ж.Гурвантамир, гишүүдэд Ч.Батболд, Н.Баянмөнх, З.Жаргалсайхан, П.Мөнхбат, Н.Мөнхбаяр, З.Мөнхтогтох, Х.Оргил-Эрдэнэ, Ч.Отгонжаргал, Ц.Чойжилжамба, Д.Энх-Амар, А.Энхтуяа, ХАА, байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хурлын хорооны даргаар М.Батболд, нарийн бичгийн даргаар Л.Чойжжанцан, гишүүдэд Г.Алтан-Очир, Ч.Баасанжав, Г.Батбаатар, З.Болдбаатар, Э.Болдбаатар, П.Гомбодорж, В.Мөнхбат, Б.Түмэнжаргал, Т.Цогтбаатар, С.Эрдэнэбазар, С.Эрдэнэбат нар тус тус ажиллаж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь үйл ажиллагаагаа Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлон,  иргэдийн бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоо төлөөлөх эрхийг нэмэгдүүлэн, хүний хөгжлийг бүх талаар дэмжих боломж нөхцлийг бий болгох, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд  анхааран  ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%