Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

017 ОНЫ 11-Р САРЫН БАЙДЛААР ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 38 ХҮН НАС БАРЖ, 153 ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ

2017-11-29

Архангай аймгийн хэмжээнд 2017 оны 11-р сарын байдлаар 298 холбогдогч бүхий 442 гэмт хэрэг гарчээ. Үүний улмаас 38 хүн нас барж, 153 хүн бэртсэн байна. Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг143, өмчлөх эрхийн эсрэг 226, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 35, байгаль хамгаалах журмын эсрэг 10, бусад 28 хэрэг гарсан байна.
Бүртгэгдсэн нийт хэргийн 4,5 хувийг бүлэглэж, 19,5 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 693 хүнийг албадан саатуулж, 142 хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2,2 хувиар буюу 10 тохиолдлоор буурсны дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны түвшинд, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6,2 хувиар буурчээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%