Сүүлийн жилүүдэд архидан согтуурах явдал залуужиж, ерөнхий боловсролын
сургуулийн ахлах ангийн сурагчид болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төв, их дээд сургуулийн оюутнууд согтууруулах ундааг хэрэглэж, олон
нийтийн газар танхайрах, агсам тавих зэрэг зөрчил гаргах нь нэмэгджээ.
Архангай аймгийн хэмжээнд энэ он гарсаар согтууруулах ундаа хэрэглэсэн
үедээ олон нийтийн газар танхайрсан, агсам тавьсан гэх зөрчлөөр 7 оюутан шийтгэгдсэн байна.
Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ААА–ийн “Булган хангай”
бүлэг, “Бие даасан хөгжил” ТББ хамтран аймгийн хэмжээниймэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургуулийн 1000 гаруй оюутан сурагчдад
архины хор уршгийн талаар мэдээлэл өгч байна.
Архи нь нас хүйс,
мэргэжил, боловсрол хамаарахгүй донтуулдаг гэдгийг “Булган хангай”
бүлгийн тэргүүн Д.Батдорж онцолж байсан юм. Тэрээр архинд донтох
эмгэгтэй архи ихээр уудаг байсан, архи уусныхаа хэрээр хэр их зүйлээ
алдсан талаар өөрөөрөө жишээлэн мэдээлэл өгч байлаа.