Архангайд
хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах “Нэгдүгээрт хүүхэд” аяныг энэ
сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаатай эхлүүлэв. Аяны зорилго нь хүүхэд
хамгааллын асуудлыг онцлон “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор олон нийт рүү
чиглүүлж сурталчлан таниулах, талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх,
хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Аян нь эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарууд болон сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн хүрээнд явагдах юм.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах “Нэгдүгээрт хүүхэд” аяныг
явуулснаар байгууллага бүр өөрийн чадавхид тулгуурлан хүчирхийллийг
бууруулах ажлыг санаачлан хийж тогтмолжуулсан байх, хүүхдийн асуудлаарх
олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж, хүүхдийн хөгжил, хамгаалалд
төрийн байгууллагуудын хариуцлага нэмэгдэн ажлын уялдаа холбоо сайжирсан
байх үр дүнг хүлээж байгаа ажээ.