Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ЗДТГ-ЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАЙЛАНГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-11-29

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хурлын танхимд хуралдлаа. Энэ удаагийн хурлаар ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн  “Иргэний танхимын үйл ажиллагааны тайлан”, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн “Төрийн албан хаагчидтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт”, “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц”, “Олон нийтийн санаа бодлын тандалт судалгааны тайлан”-г тус тус хэлэлцлээ.

Хуралдаанд хурлын хорооны дарга Л.Ариунтуяа, Д.Мөнхтөр, З.Бямбажав, С.Нэмэхбат Д.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Дамцагдорж, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга О.Нямбат, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцлоо. 
Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд хэлтэсүүдийн тайланг хэлэлцээд 2018 оны Эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлд Төлөөлөгчдийн саналыг нэмж тусган ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%