Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАМТРААРАА Ч, НАМААРАА Ч ШАГНУУЛНА

2017-11-29

Монгол улсын ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар Монгол улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журмыг баталсан байдаг. Энэ журмаар шагналд тодорхойлохдоо эхлээд хамт олны хурлаар хэлэлцээд дараа нь холбогдох бичиг баримтыг хурлын тэмдэглэлийн хамт сум, дүүргийн Засаг даргад уламжилдаг. Сум, дүүргийн Засаг дарга саналаа тухайн шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, зөвшөөрөгдсөн хүний материалыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжилна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга бичиг баримтын бүрдэлт, шагнуулах үндэслэл, тодорхойлолтыг хянан үзэж аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлснээр тогтоол гарч, зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийн асуудлаар тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг.

Энэ журмаас гадуур хэн нэгэн гишүүн сайд, дарга төрийн одон медалийг өвөртөлж ирээд шагналын хур буулгах нь жирийн үзэгдэл мэт болжээ.

Төрийн одон медалийн ард серийн дугаар байдаг ба тэр нь үнэмлэхний дугаартайгаа таарах ёстой. Гэтэл нэгэн сумын ой дээр серийн дугаар ч үгүй, дагалдах үнэмлэх ч байхгүй Алтан гадас одонг нийслэлээс ирсэн нэгэн “хурган дарга” гардуулсан тохиолдол ч байна. Төрийн одон медалийг үйлдвэрлэдэг компаниас мөнгөөр худалдаж авч ирээд өгчихдөг гэнэ билээ гэсэн яриа ч чих дэлслээ. Ингэж шагнах, шагнуулахын хэрэг юун билээ гэхэд нэг нь шагнасан болж, нөгөө нь шагнуулсан болж харагдах хүсэл гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр төрийн одон медалийн далд наймаа ч газар авсан бөгөөд Алтан гадас одон 800.0 мянга, Гавьяат 5.0 сая гэх мэт ханштай байдаг ч гэх шиг.

Журмын дагуу тодорхойлогдсон иргэдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймгийн ИТХ-ын дарга гардуулж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл шагналд тодорхойлох буюу гардуулах ажлыг Нутгийн өөрөө удирдардах ёсны байгууллага зохион байгуулдаг. Гэтэл Монгол төрийн энэ дэг журам алдагдаж байгааг албаны хүмүүс ч батлан хэлж байна. Саяхны нэгэн амралтын өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар Архангай аймагт ирж, нэр бүхий иргэдэд төрийн одон медалийг гардуулжээ. Хэдэн хүн ямар шагналаар шагнагдсан талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албанаас авахаар очтол “Танаас л дууллаа” гэцгээж, ямар ч мэдээлэлгүй байв. Үүнийг ахиулан дүгнэвэл өнөөх л намчирхах байдалтай холбогдох ажээ. Ахмадууд нь насаараа биш намаараа нэгдэж байгааг бид өмнө нь хөндөж байсан бол энэ удаад намтраараа биш намаараа шагнуулдаг тухай ярих болоод байна.

Төр төмбөгөр, ёс ёмбогор байж, гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа ийм эрхэм үйлд намчирхах, талцах, худалдах, наймаалцахын буртаг холуур байгаасай.

Эх сурвалж: http://ekhoron21.mn/aimag.php/a/1/r/8102



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%