Аймгийн Цагдаагийн гарын ахлагч нарын зөвлөлөөс улирал тутам ахлагчийн зөвлөгөөнийг хийдэг байна. 2017 оны 4-р улиралын ахлагчдын зөвлөл өнгөрсөн 7 хоногт зөвлөгөөнөө хийлээ. Энэ үеэрээ сумдад үүрэг гүйцэтгэдэг ахлагч нар аймгийн төвийн 6 чиглэлд 20-24 цаг хүртэл эргүүлийг гүйцэтгэсэн юм. Тэд аймгийн төвийн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгуллагуудын үйлчилгээний нөхцөл байдлыг үнэлэх, аймгийн төвд оройн цагаар гэмт хэргийн нөхцөл байдал хэр байдаг талаар судлах зорилгоор хийсэн юм.
Энэ удаагийн эргүүлийн үеэр ноцтой зөрчил гараагүй. Харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй гудамжинд унасан хүмүүс таарсан юм.
Эргүүлийн үеэр сумдад үүрэг гүйцэтгэдэг ахлагч нараас гадна төрийн албан хаагч, эцэг эх болон багш нарын төлөөлөл хамтран эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн юм.