Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АНХААРУУЛГА!!!

2017-11-30

Улсын хэмжээнд 2017 оны 10 сарын байдлаар хүн хулгайлах гэмт хэрэг 2 гарсан нь өмнөх оны мөн үеэс 100 хувиар, хүн худалдаалах гэмт хэрэг 7 гарсан нь өмнөх оны мөн үеэс 57,1 хувиар өссөн байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг дарга энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх зорилго чиглэл бүхий захирамж гаргаж албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагч, эцэг эхүүдэд хүргэж байна.

Тус захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль эрх зүйн хэлтэс дараах анхааруулгыг нийт хүүхэд багачуудад мөн хүргэж байгаа юм.

                                                                                           

                                                                 ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ 

                                                                               ЗОХИЦУУЛАХ АЙМГИЙН ЗӨВЛӨЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%