Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд их сургуулийн ГХСС-иас зохион байгуулсан "УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ-МАНЛАЙЛАЛ" сургалтанд 44 цэцэрлэгийн эрхлэгч хамрагдав

2017-11-30

Боловсролын байгууллагын удирдах ажилтан, багшийн ёсзүй, ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлын хүрээнд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгооор Ховд их сургуулийн ГХСС-иас Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Ховд аймгийн БСУГ-тай хамтран "УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ-МАНЛАЙЛАЛ" сургалтыг зохион байгууллаа. 
2017 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү сургалтын эхний өдөр ХИС-ийн ГХСС-ийн захирал, доктор Т.Одончимэг, БСАЗ-н тэнхимийн багш Ц.Бадамцэцэг, Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш доктор Д.Өнөрнасан нар “Удирдах ажилтны ёс зүй, байгууллагын ёсзүйн ухамсар, байгууллагын соёл, менежмент” сэдвээр, хоёр дахь өдрийн сургалтыг “Удирдах ажилтны манлайлал, ур чадвар” сэдвээр БМДИ-ийн арга зүйч Г.Дуламжав удирдан явуулсан байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%