Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг угтан аймгийн хэмжээний МСҮТ-ийн оюутнууд "Дэвжээ" тэмцээн зохион байгууллаа

2017-12-01

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдрийг угтан залуучуудын дунд БЗДХ-аас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн ЗуунмодЭрдэнэЗаамарБаянчандмань сумдын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудын дунд ДЭВЖЭЭ тэмцээнийг Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 80 оюутан оролцож, хөгжөөн дэмжигчид болон багш нар, аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн албан хаагчид нийт 100 гаруй хүн үзэж сонирхсон байна.2

Дэвжээ тэмцээний шүүгчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ш.Уранчимэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Буянхишиг, Монгол Туургатан Театрын жүжигчин Б.Дарь нар шүүн явуулжээ.3
Тэмцээнд нийлбэр дүнгээр:
1-р байранд: Эрдэнэ сумын МСҮТөвийн “Эрүүл Харилцаа” баг
2-р байранд: Эрдэнэ сумын МСҮТөвийн “Зөв Сонголт” баг
3-р байранд: Баянчандмань сумын МСҮТөвийн “Гэрэлт Ирээдүй” баг тус тус эзэлсэн байна.4

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%