Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаан хуралдлаа

2017-12-01

  Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны эдийг засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
2. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв батлах тухай
3. Аймгийн 2018 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлт
4. Аймгийн 2018 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал дүгнэлт
5. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2018 онд баримтлах чиглэлийн тухай
6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай

7. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай
8. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн баталлаа.

   Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд олон зорилтууд тусгагдсаны дотор хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, спортын зэрэг чиглэлүүдээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн алхалтын замыг  Баян-Өндөр уул, Бурхан багшийн  сэрэг дүр, Сархиа уул- Хийморийн овооны чиглэлд барих, яаралтай  түргэн тусламжийн цогц төвийг байгуулах, тоног төхөөрөмжөөр ханган, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжин хөгжүүлэх бодлого баримтлах зэрэг ирэх онд хийгдэх томоохон  ажлуудыг хэлэлцэн баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%