Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын зургаадугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 08-ны өдөр болно

2017-12-01

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн арван дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Хуралдаанд хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Б.Сампилноров, Д.Алтандөш, К.Сейтхан, Д.Бэгзцэрэн, Г.Баттөмөр нар оролцож, дүүргийн ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1.Налайх дүүргийн хүн амыг цэвэр аюулгүй, найдвартай усаар хангах, уснаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж зохих судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр “Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулан Тэргүүлэгчдэд танилцууллаа. Тэргүүлэгчдээс давшүүлсэн саналыг тусган эрсдлийн үнэлгээний дагуу хийгдэх ажлыг эрэмбэлж, төлөвлөгөөг илүү нарийвчлахыг Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбатад даалгалаа. 
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг сонсож, цаашид анхаарч ажиллах чиглэл болон 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоо, санал санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. 
3.Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах чиг үүрэг бүхий “Хамтарсан баг”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. 
4.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулж
a.Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
b.Налайх дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
c. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны үеэр ИТХ-ын тэргүүлэгчид Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар иргэн Лхасүрэнгийн Нямхүүг Алтангадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж, төрийн дээд шагнал Алтангадас одонг гардуулан өгсөн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%