Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Нутгийн удирдлагын 25 жилийн ойн баярт Номгон сумаас 9 хүн оролцож байна

2017-12-02

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярыг Өмнөговь аймагт 2017.12.02-ний өдөр тэмдэглэж, үе үеийн аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга, Хурлын дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарын төлөөллүүд оролцож байгаа билээ.
Номгон сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, ажиллаж байгаа төлөөлөгчид болох Д.Эвийхүү, С.Цэрэнбаяр, Ө.Баянмөнх, Б.Баярсайхан, сумын Хурлын дарга Н.Буянхишиг, Засаг дарга Ц.Буяндэлгэр, Богт багийн Засаг дарга Б.Дэлгэртогтох, төлөөлөгч Г.Чулуунбаатар, Богт багийн ИНХ-ын дарга, Хурлын төлөөлөгч Б.Далайхүү нар тус ойн арга хэмжээнд оролцож байна.

Нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Хурлын төлөөлөгчиддөө баярын мэнд хүргэе.

Сумын ИТХ-ын Ажлын алба

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%