Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөө хүлээн авлаа

2017-12-02

БОЭТ өөрийн хөрөнгө оруулалтаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн  дутуу нярайн эмчилгэний инкубатор, шарлалттай нярайн эмчилгээний Фото аппарат, 2 замтай тарилгын автомат шахуурга зэргийг худалдан авч Хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өглөө. 
Өмнө нь ашиглаж байсан инкубатор нь ашиглалтын хугацаа нь дууссан, шарлалттай нярайг эмчлэхдээ задгай аппарат ашигладаг байсан бол хамгийн сүүлийн үеийн энэхүү тоног төхөөрөмжүүдийг авсанаар хүүхдүүдийн эмчилгээний үр дүн илүү сайжирна гэж тасгийн хамт олон талархаж байна. Хүүхдийн тасгийн хувьд тулгамдсан олон асуудал бий. 
Тэр бүхнийг нэг дор шийдэх боломжгүй ч нэн хэрэгцээтэй байгаа эмчилгээний тоног төхөөрөмжийг авахаас эхлээд асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%