Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЭТ-ийн Сүрьеэгийн тасаг дижитал рентген аппараттай боллоо

2017-12-02

Ховд аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасаг Глобал сангийн санхүүжилтээр АНУ-д үйлдвэрлэгдсэн Дэвшилтэт технологи зөөврийн дижитал рентген аппараттай боллоо. Тус аппарат нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох, өвчнийг бууруулахад чухал үүрэгтэй. Нүүдлийн буюу явуулын хэлбэрээр оношлогоо хийдэг энэхүү аппаратыг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Глобал сангаас олгож байгаа бөгөөд Халдвар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд БОЭТ-д өнгөрсөн өдрүүдэд ажиллах үеэрээ гардуулан өгөв. Нэг бүр нь 130 мянган долларын өртөгтэй энэхүү аппарат нь Монгол Улсад 5 ширхэг ирсэний нэгийг нь ийнхүү Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгожээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%