Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх судалгаа авагдаж байна

2017-12-03

Иргэдэд төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг хөндлөнгийн байгууллагаар хяналт-шинжилгээ хийлгэн үнэлүүлж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Иргэний нийгмийн сүлжээ төрийн бус байгууллагаар дамжуулан судалгаа авах ажил хийгдэж байна. 
Судалгааны ажлын хэсэг Номгон суманд 2017 оны 12 дугаар сарын 03-ний өдөр ажиллаж нийт 86 иргэнийг хамруулан судалгаа авах юм байна. 
Судалгаанд төрийн албан хаагчид төрийн бус байгууллага, иргэд, малчид, ажил эрхэлдэггүй иргэд, залуучуудыг хамруулж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%