Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баярын хурал боллоо

2017-12-03

          Монгол улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын хурал Булган аймгийн хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдлаа. Уг баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат  нээж нарийн бичгийн дарга Д.Батчулуун, үе үеийн аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга болон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс 25 жилийн ойн баярын хуралд урилгаар оролцож тухай үед ажиллаж байсан талаар мэдээлэл хийлээ. Уг баярын хурлын үеэр НӨУБ болон орон нутгийнхаа хөгжлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг аймгийн ИТХ-ын Хүндэт жуух, Баярын бичиг,  нутгийн удирдлагын холбооны Шилдэг ажилтан, Тэргүүний ажилтан, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг даргын орлогч Ц.Бат-өлзий, Нутгийн холбооны гишүүн Ц.Дагвадаш нар гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%