Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Хяналтын зөвлөл ажиллаа

2017-12-03

Номгон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын зөвлийн гишүүд өнөөдөр Орон нутгийн хөгжилийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
-Сумын хэмжээнд дулаан, цэвэр усны шугамд холбох ажлыг зургийн дагуу хийж эхлээд байгаа ба дулааны шугамын нүхийг 1м гүнтэй ухаж, 6см шал цутгах, хананд нь 40 см өндөртэй цементэн хана цутгах ажил хийгдэж байна. 
- ЕБС, 14-р цэцэрлэгийн дундах цэвэрлэх байгууламж, цооног хийх ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дууссан байна. 
- Ундны усны цэвэршүүлэх тоног төхөөрөмж тавих, албан газрыг цэвэр усны шугам холбох ажлын хувьд худгийн гаднах барилгын дээвэр, цонхыг дахин засварлаж тохижуулсаны дараа цэвэр ус шахах ажил хийгдэх юм байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%