Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх төслийн сургалт боллоо

2017-12-03

Жайка ОУБ-ын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа. 
Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлж буй уг төслийг 2017 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд  уг төсөл болон төслийн хүрээнд орон нутагт хийгдэх ажлын талаар шат дараалсан сургалтыг явуулж эхлээд байна. 
Тухайлбал энэ сарын 3 ны өдөр Ховд аймгийн сумдын Засаг дарга нар, Онцгой комиссын гишүүд болон аймгийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн нийт 55 хүнд сургалт явуулж, мэдээлэл өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%