Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Хайр дүүрэн амьдрал эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд Номгон сумаас 7 эмэгтэй оролцлоо

2017-12-03

Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Хайр дүүрэн амьдрал нэртэй эмэгтэйчүүдийн чуулга уулазлт нь Бүсгүйчүүдээ идэвхжүүлэх, тэдний санаа бодлыг сонсох, харилцан туршлага солилцох, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой 300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулжээ. 
Энэхүү чуулганаар эмэгтэйчүүддээ зориулан Амжилтын алхам, санхүүгийн боловсрол, хуримтлал ба хадгаламж, Хувь хүний хөгжил, Хүн байхын утга учир, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хуулийн ойлголт, Нүүрний иог, Эерэг хандлагын хүч зэрэг лекц, зөвлөгөө сонсгожээ. 
Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа болох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. 

Тус чуулганд Номгон сумаас 7 эмэгтэй оролцсоноос  сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Нарангэрэл 14 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Наранцацралт бүтээлч эмэгтэйгээр шалгарч Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр тус тус шагнадлаа.
Наранцацралт багш өөрийн ангиа гарын доорх материал ашиглан тохижуулж, хүүхдийн гар нүүр угаалгын өрөөний ариун цэврийн булан, тоглоомын булан, эвхэгддэг, сонирхолтой  номын сан зэрэг маш олон төрлийн бүтээлийг хийсэн байдаг. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%