Шинэ үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хосолсон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хуулиар тунхаглан баталгаажуулснаар шат шатны хурлын байгууллагын долоон удаагийн сонгууль болж, тухай бүр иргэд маань хэнй ч шахалт, нөлөөн дор бус гагцхүү өөрийн хүсэл сонирхолоороо саналаа чөлөөтэй илэрхийлж сонголтоо хийж хэвшсэнээр даруй 25 дах жилийн нүүр үзэж байна.
1992-2016 он хүртэлх хугацаанд аймгийн ИТХ-д давхардаагүй тоогоор нийт 278, давхардсан тоогоор 190 төлөөлөгч сонгогдсон байна. Үүнээс 150 төлөөлөгч амьд сэрүүн байна. Давхардсан 190 төлөөлөгчийг сонгогдсон байдлаар нь авч үзвэл анх удаа сонгогдсон 131, 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон 59 төлөөлөгч байв.