Монгол улсад нутгийн өөрөө удирдах тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярыг Архангай аймагт 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд 1992-2016 онд хүртэлх хугацаанд сонгогдсон үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны үе үеийн ажилтнууд, 19 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга болон сумандаа олон удаа сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөвлөгөө гарган, ИТХ-ын төлөөлөгчдийн дунд танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээн, "Аймгийн ИТХ-ын түүхэн замнал" фото үзэсгэлэн зэрэг олон ажлуудыг зохион байгуулан ажиллаад байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 9, 10-нд сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Ойн баяраар төрийн болон МНУХ-ны шагналаар шагнагдсан аймаг, сумдын ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.