Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 ХОНОГИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-12-04

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” 45 хоногийн аяны хүрээнд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Сум дундын анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаас бүрдсэн 4 дэд ажлын хэсгээс нийт 108 аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчин, албан хаагчид, тодорхой ажил эрхлээгүй залуучууд, зорилтот бүлгийн иргэд, оюутан сурагчдад шинээр болон шинэчлэн баталсан хууль тогтоомж болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Авлигатай тэмцэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
Дээрх аяны хүрээнд холбогдох хуулиар  2017.11.29  өдөр нийт 102 аж ахуйн нэгж байгууллагын 5240 ажилтан албан хаагч, оюутан сурагчдад сургалт зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг шалгаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%