Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” 5 дугаар сарын аяны тайлан

2017-06-04

  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуваарь батлах тухай 124 дүгээр тогтоолын дагуу 5 дугаар сард Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны нэрэмжит ажил “Төсвийн бодлого, ИТХ хяналт” сэдвээр сарын аян зарласан.
   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албанаас аяны удирдамж, хуваарь, шилжин явах тугийг бэлтгэж, аймгийн ИТХ-ын даргаар баталгаажуулан, аяны бэлтгэл ажлыг хангалаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 28 өдрийн 65 дугаар тогтоолоор “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.
   “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ оролцож 5 дугаар сарын турш аяны хүрээнд байгууллага дээрээ ажил зохион байгуулсан юм.

Аяны нээлт

 “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” аяны нээлт 5 дугаар сарын 1-нд аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд болсон юм.
   Нээлтэд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга  Б.Зоригтбаяр нар болон орон нутгийн төрийн болон ТББ-ын нягтлан бодогч нар оролцлоо.
   “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” аяныг нээж аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат үг хэлсний дараа Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат аяны төлөвлөгөө, удирдамж хуваарийг танилцуулсан.
Ингээд аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат,  хорооны гишүүн С.Ганцогт нар аянд оролцогч байгууллагуудад туг, дэвтрийг нь гардуулж өгсөн юм.



     Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцав

   5 дугаар сарын 8-нд аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хорооныхон Аймгийн Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцав. Уг үйл ажиллагаанд хорооны дарга Б. Отгонбат, гишүүн С.Ганцогт аймгийн ИТХ-ын хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцов. Орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчийг хадгалан, хамгаалах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Орхон аймагт зохион байгуулж хэрэгжүүлдэг алба юм.
    Орон нутгийн өмчийн газар нь төрийн өмчийн 94 байгууллагын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд худалдан авах ажиллагаа 195 хийхээс 175 ажиллагаанд тендерт зарлаад байна.
   2014 оноос үндсэн хөрөнгүүдээ цахимжуулж зурагжуулсан байна.                

Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай танилцав

   Аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хороо хуваарь ёсоор 5 дугаар сарын 12-нд Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай танилцав.
    Тус үйл ажиллагаанд хорооны дарга Б.Отгонбат, гишүүд Ц.Гансүх, С.Гандолгор, аймгийн ИТХ-ын хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцов.
    Сум хөгжүүлэх сангаас иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 15 сая төгрөгийн зээлийг жилийн 0.3 хувийн хүүтэй олгодог байна.
   Өнөөдрийн байдлаар 2,1 тэрбум төгрөгийн зээлийг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад олгоод байгаа аж.

Аймгийн ИТХ-аас Төсөв, санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн явц байдалтай танилцав

Аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хороо нь хуваарь ёсоор төсөв, санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийг төрийн өмчийн байгууллага аж ахуйн нэгжээр Санхүү төрийн сангийн хэлтсийнхэнтэй хамтарсан шалгалт хийв.
Тус аяны хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/256 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан 5 дугаар сарыг дуустал төрийн болон төрийн бус байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан байна.
Тус шалгалтаар 5 хэсэг 70 гаруй байгууллагаар орж шалгасан байна.

5-р сарын 24-нд төсөвт байгууллагуудын удирдлага болон нягтлан бодогч нарт төсвийн болон татварын багц хуулиар сургалт явуулав

    Сургалтыг аймгийн захиргааны  хурлын танхимд хийсэн бөгөөд 60 гаруй хүн оролцсон юм. Сургалтын дараа сургалтад хамрагдсан хүмүүсийн дунд заасан хичээлээрээ асуулт хариултын тэмцээн зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн хүмүүст өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулав.
     АХА тэмцээнд 1 дүгээр байр Баян-Өндөр сумын нягтлан бодогч А. Адъяадолжин, 2 дугаар байр Дэгдээхэй цэцэрлэгийн няглан бодогч Л.Лхагвасүрэн, 3 дугаар байр 14 дүгээр сургуулийн нягтлан бодогч А.Лхагвагэрэл нар тус тус шалгарсан байна.

“Шинэ эриний санхүүч” уулзалт зөвлөгөөн зохион байгуулав

  Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Шинэ эринийн санхүүч” уулзалт, зөвлөгөөн өнөөдөр “Уурхайчин” соёлын ордны бага танхимд боллоо.
   Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ж.Эрдэнэбилэг нар оролцож үг хэллээ.
   Зөвлөгөөнд мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчид, ажил олгогчид гээд 150 –иад хүн оролцсон бөгөөд Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал “Шинэ эриний нягтлан бодогч”, Хөрөнгө оруулалтын академийн ТУЗ-ийн дарга Б.Ганболд “Хөрөнгийн зах зээл ба хувьцаа бондод хөрөнгө оруулах нь”, “Бумбат Алтай” ҮЦК-ийн захирал Ш.Энхмэнд  “Хөрөнгө оруулалтын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж” лекцийг тус тус уншлаа.
    Тус зөвлөгөөнийг аймгийн ИТХ, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Орхон аймаг дахь салбар хамтран  аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төсвийн бодлого, ИТХ-ын Хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулсан юм.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагаатай танилцав

  5-р сарын 30-нд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах үйл ажиллагаанд ИТХ-ын Ахлах ажилтан Б.Золоо, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, хороо хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа нар оролцлоо.
   Тус алба нь 9 хүнтэй бөгөөд Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй.

Сангуудын үйл ажиллагаатай танилцав

   Эрдэнэт сан болон автозамын сангийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцав.
Эрдэнэт сан нь 2006 онд байгуулагдсан бөгөөд аймаг, орон нутагаа хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
   Сан нь 2017 онд нийт 969,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.


                Санхүү, Төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

   Санхүү төрийн сангийн хэлтэс нь  төрийн байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах, санхүүгийн эх үүсвэрийг хуримтлуулах, хуваарилж зарцуулах, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг боловсруулах, хянах, батлуулах, гүйцэтгэлийг хангах, биелэлтэд нь хяналт тавих ажлыг аймгийн төсвийн  ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах үүрэг бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн нэгж мөн.

   “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт
 сарын аяны хаалт

   “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт аяны хаалтын ажиллагаа 5 дугаар сарын 31-нд Нутгийн удирдлагын ордны Хурлын бага зааланд боллоо.
Хаалтын ажиллагаанд туг дэвтэр аялсан байгууллагууд сарын аяны хүрээнд хийсэн ажлынхаа тайланг товчхон тавьж, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны даргад туг тайлангаа гадуулж өгсөн юм.
   Аймгийн ИТХ-ын нэрэмжит Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос зохион байгуулсан 5 дугаар сарын аян 8 ажил төлөвлөж 100 хувь хэрэгжүүлэн зорилгоо амжилттай биелүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%