Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” 6 дугаар сарын аяны тайлан

2017-07-05

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор 2017 оны сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сар болгон тодорхой ажлуудыг зохион байгуулахаар баталсан.
   Үүний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар 6 дугаар сарыг  “Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сэдвээр нэрэмжит сарын аяныг зарлаж, аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 75 дугаар тогтоолоор тухайн сарын аяны хүрээнд хийгдэх төлөвлөгөөг баталлаа. Дээрх төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сарын аяны удирдамж, хуваарь, шилжин  явах тугийг бэлтгэж, Хурлын даргаар удирдамж батлуулан, сарын аяны бэлтгэл ажлыг ханган ажилласан. Мөн төлөвлөгөөнд туссан ажлуудыг холбогдох байгууллагууд заасан хугацаанд амжилттай зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Ажлын албанд ирүүлсэн болно.
   Сарын аяны удирдамж, хуваарь, төлөвлөгөө:

 

   Аянд дараах байгууллагууд оролцлоо. Үүнд: Байгаль орчин аялал жуулчлалын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар туг дэвтэр хүлээн авч оролцлоо.
   Сарын аянд оролцогч байгууллагууд тус бүртээ сарын аяны хүрээнд хийх ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа олон нийтэд сурталчилж сарын аян өндөрлөхөд тайлан мэдээ бэлтгэж ирүүлсэн.
   Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг /2017-2021он/ 3 зорилт 29 арга хэмжээтэйгээр, хөгжлийн бодлогын бичиг баримт боловсруулах журмын дагуу боловсруулан гаргаж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар болон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороогоор хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон байна.
   Орхон аймгийн болон 21 аймгийн түүх соёлын дурсгалыг багтаасан Хөх Монгол цогцолбор нь үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Хангайн бүсийн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, тэдгээрийн маршрутад оруулах асуудлаар томоохон тур оператор компаниуд санал хүргүүлэн ажилласан бөгөөд аяны хүрээнд уг цогцолборыг аймгийн иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
   Улаанбаатар хотод 2017 оны 6 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар-тур 2017” аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгийн аялал жуулчлалын танилцуулгыг хэвлүүлэн 800 орчмыг тарааснаас гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим болон facebook хуудсуудаар аймгийн аялал жуулчлалын талаар болон сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын талаар мэдээ, мэдээллийг бүх нийтэд хүргэн ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%