Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил "Өвлийг хамтдаа өнтэй давцгаая” 8 дугаар сарын аяны тайлан

2017-09-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16 –ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлыг сар бүр зохион байгуулахаар баталсан. Энэ ажлын  хүрээнд Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо “Өвлийг хамтдаа өнтэй давцгаая” сэдэвт сарын аяныг 8-р сарын 1-30 ны хооронд зохион байгуулсан.
    Тус аяны хүрээнд Аймгийн ЗДТГ, Хот тохижуулах газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, “Эрдэнэт Ус” дулаан түгээх сүлжээ байгууллагуудаар шилжин явах туг дэвтрийг аялуулав.
   Туг, дэвтэр аялсан байгууллагууд тус сарын аяны хүрээнд төлөвлөгөө гаргаж ажилласан бөгөөд сарын эцэст ажлынхаа тайланг ирүүлсэн байна.
   Аймгийн ЗДТГ-аас сарын аяны хүрээнд Хотын захирагчийн алба, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэсэн 4 байгууллагад аяныг сурталчлан зохион байгуулах, хотын өвөлжилтийн  бэлтгэл, явцын талаар мэдээ тайлан гаргаж ажиллах үүрэг өгчээ.

Аймгийн ЗДТГ

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

   Сарын аяны хүрээнд аймгийн БСГ-аас бодлого зохицуулалтын чиглэлээр 4, өвөлжилтийн бэлтгэл хангуулах чиглэлээр 5 ажил нийт 9 ажил зохион байгуулж хийсэн ажлынхаа тайланг зурагжуулан ирүүлсэн байна.
   Тухайлбал: Засвар хийгдэж байгаа барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг хангуулах, хугацаанд дуусгах,  сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын өвлийн бэлтгэлийг хангуулж ус, цахилгаан, дулаанаар хангах гэрээг холбогдох байгууллагуудтай хамтран хийж дуусгах ажлыг зохион байгуулсан байна.

Хотын Захирагчийн алба

   Хотын захирагчийн албанаас Эрдэнэт хотын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явцын талаарх мэдээллийг ирүүлжээ.
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №53 дугаар тогтоолоор 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд улс, орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар болон зохион байгуулалтаар нийт 52 нэр төрлийн ажил хийгдэхээр тусгагдсан. Үүнээс бүрэн хэрэгжсэн 17 ажил, хэрэгжиж буй 30 ажил, хийгдэх хугацаа болоогүй 3 ажил, хөрөнгийн асуудал шийдэгдээгүй 2 ажил байгаа бөгөөд биелэлтийн явц 65,26 хувьтай байна.

Хүнс, Хөдөө аж ахуйн газар

   Манай аймгийн хувьд энэ жил хур бороо багатай газрын гарц таааруу байгаа учраас зохион байгуулалтын талаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
   Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 186 дугаар тогтоол, ХХААХҮСайдын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 01 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын 2017 оны 8 дугаар сарын 4-ний 89 дүгээр албан тоотоор аймгуудад тодорхой хийж гүйцэтгэх ажлын үүрэг чиглэл өгсөн болно.
  Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх 21 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөө, өвөлжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг, шаардагдах үйл ажиллагааны зардлыг аймгийн Засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж байна.
 Мөн намрын ургац хураалт бэлтгэл ажлыг хангах зорилгоор 12 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 Баян-Өндөр сум

   Баян-Өндөр сум нь тус аяны хүрээнд Сумын засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарган төлөвлөгөө боловсруулан ажилласан байна.
   Төлөвлөгөөг МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 12 арга хэмжээ, Дэд бүтэц, хот тохижилтын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 11 ажил нийт 23 ажлыг төлөвлөн зохион байгуулсан.
  Аяны хүрээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлсний үр дүнд тус сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 70-80 хувьтай гарлаа.
   Мал аж ахуйн салбарт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэх, Өвөлжөө, хаваржааны орчны цэвэрлэгээ хийж сэг зэм устгах, халдваргүйжүүлэлт хийх, Мал бүхий баг, ААН байгууллагуудад хадлан бэлтгэх даалгавар өгч биелэлтийг хангуулах, Хадлан бэлтгэх ажил малчид, хадланчид ААН-ийг хугацаанд нь гаргаж дүн мэдээг дотоод болон статистик мэдээлэлд хугацаанд нь хамруулах, Бэлчээрийн худаг уст цэгийн бэлэн байдлыг хангах, Зуслангийн цагийн байдалтай танилцаж үнэлэлт дүгнэлт гарган ажиллах, Хадланчдад талбай олгуулах, мал өвөлжүүлэх, хаваржуулах нутаг бэлчээр ашиглуулах асуудлаар хил залгаа аймаг сумтай хамтарч ажиллах, Малын хашаа, саравч нэмж барих, сэлбэн засах, өтөг бууц нөөцлөх, хөрзөн гаргах сийрүүлэх арга хэмжээ авах, хээлтүүлэгч малд тарга хүч, эрүүл мэндийн үзлэг хийж хянан баталгаанд хамруулан эх сүргээс хуц ухныг ялгаж маллах, сумын бүх хээлтэгч, хээлтүүлэгч малд ангилалт, заазлалт хийж цөм сүрэг бүрдүүлэх, Малчдаар төрөл бүрийн гар тэжээл, хужир давс бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах, сумын нөөцөд бэлтгэх өвс тэжээлийн тооцоог гаргаж, шаардагдах зардлыг төлөвлөн бэлтгэж агуулахад хураах зэрэг ажлыг хийсэн байна.

   Дэд бүтэц, хот тохижилтын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хүрээнд: Орон сууцны байрнуудын дээвэр засварын ажлуудыг бүрэн дуусгах, Аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал нарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар хүргүүлэх, Гэр хорооллын авто зам болон гудамж, байр хоорондын гэрэлтүүлгийг шинэчлэх, асалтын хэвийн ажиллагааг хангах, Гэр хорооллын шороон авто замыг сайжруулах, шинээр авто зам барих, цэвэрлэгээ, арчилгаа хийх, Даваат, Шанд, Говил багийн үерийн хамгаалалтын суваг засварлах,  Бүрэнбүст дэх цэвэр усны №2,3,4 дүгээр гүний худгийг лайдаж цэвэрлэх, Баян-Өндөр сумын гэр хорооллын айл өрхүүдийн түлшний мод бэлтгэх, сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах, Хотын гэр хороолол болон орон сууцны хорооллуудын үерийн усны сувгийг бүрэн цэвэрлэх, улирал бүр үзлэг шалгалтыг хийх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах цас цэвэрлэх багаж хэрэгсэл нөөцлөх, Орон сууцны байруудын орцны цонхыг шинэчлэн вакум цонхоор сайжруулах 256ш орцонд соронзон цоожтой хаалга шинээр хийх зэрэг ажлуудыг хийжээ.

Жаргалант сумын ЗДТГ

    “Өвлийг Хамтдаа өнтэй давцгаая” сарын аяны хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 01-25 –ны хооронд 13 аж ахуйн нэгж байгууллагуудаар шилжин явах туг дэвтрийг аялуулсан. Аж ахуйн нэгж байгууллагууд өвлийн ямар нэгэн бэрхшээлийг саадгүй даван туулахын тулд төлөвлөгөө боловсруулж түүнийхээ хүрээнд хэрхэн ажиллаж байгаагаа тайлагнан зурагт мэдээлэл ирүүлсэн байна.
    Аяны хүрээнд сумын Төрийн байгууллагууд, Үйлчилгээний байгууллагууд, Худалдааны байгууллагуудыг хамруулсан бөгөөд байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл байдал ерөнхийдөө 70-80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа нь байгууллагын тайлангаас харагдаж байна.

                      “Эрдэнэт-Ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК

   “Эрдэнэт-Ус ДТС”, ОНӨХК нь “Өвлийг хамтдаа өнөтэй давцгаая” сэдэвт сарын аян туг дарцаг, дэвтрийг байгууллагын 4 алба нэгжээр аялуулан тайланг нь авсан байна.
 “Эрдэнэт-Ус ДТС”, ОНӨХК нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг сар улирлаар гарсан байсныг 8,9,10 дугаар сард багтаан шинэчлэн баталгаажуулав.
   Компанийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн төсвөөр 607,63 сая.төг, байгууллагын хөрөнгөөр 216,2 сая,төг төлөвлөсөн. 2017.08.28-ны байдлаар бэлтгэл ажлын явц 77,3 хувьтай хэвийн графикийн дагуу явагдаж байна.
  “Эрдэнэт-Ус ДТС”, ОНӨХК нь байгууллагын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд шугам сүлжээний 29 ажил, барилга байгууламжийн 15 ажил, тоног төхөөрөмжийн 18 ажил, ус түгээх 17 ш байрны түлш бэлдэх 1 ажил нийт 63 ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 Хот тохижуулах газар

    Орхон аймгийн Хот тохижуулах газраас “Өвлийг хамтдаа өнтэй давцгаая” сэдэвт сарын аяны хүрээнд байгууллага дээрээ 10 ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажилласан байна.
  Тухайлбал: Байгууллагын автомашины гаражийн өргөтгөлийн ажлыг дуусгах, халтиргаа гулгаа үүсэхэд цацах давс, цас хайлуулах бодис, хайрга хангалттай хэмжээгээр нөөцлөх, өвлийн улиралд шаардагдах сэлбэг хэрэгсэл, ШТМ, тусгай шингэн хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх зэрэг 10 ажлыг хийж гүйцэтгэжээ.

                                   ”Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК

    ”Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК нь “Өвлийг хамтдаа өнтэй давцгаая” сарын аяны хүрээнд 10 ажил төлөвлөн хийж гүйцэтгэжээ.
    Тухайлбал: Зуух 1, 2-ын халах гадаргуугын хэсэгчилсэн их засвар, зуух 4-ийн КИПА-ийн шинэчлэлийн ажлыг дуусгах, туслах тоноглолын их засвар, нүүрс нөөцлөлт, Дэнж багийн ЦТП хүртлэх ил шугамын дулаалга сэргээж, солих, 5-р микрийн арын ТК-14 худгаас насос станц хүртэлх ф219мм ил шугамыг, далд шугамаар солих ажилд хяналт тавих, хотын УДДТ-үүд болон узелиуд, шайб, сопло, Хотын доторх харьяа дулааны  шугамын худгуудыг цэвэрлэж, засвар үйлчилгээ хийх, Дулааны 146 хэрэглэгч нарт өгсөн шаардах хуудасны хэрэгжилтийн хангуулах, Орон нутгийн NTV телевизийн “Цаг үе тодруулга”-аар өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ярилцлага өгөх зэрэг ажлуудыг хийжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%