Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Оюунлаг Эрдэнэтчүүд” 9 дүгээр сарын аяны тайлан

2017-10-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор 2017 оны сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сар болгон тодорхой ажлуудыг зохион байгуулахаар баталсан.
   Үүний дагуу аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны  2017 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар 9 дүгээр сарыг  “Оюунлаг Эрдэнэтчүүд” сэдвээр нэрэмжит сарын аяныг зарлаж, аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр сарын аяны хүрээнд хийгдэх төлөвлөгөөг баталлаа. Дээрх төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сарын аяны удирдамж, хуваарь, шилжин  явах тугийг бэлтгэж, Хурлын даргаар удирдамж батлуулан, сарын аяны бэлтгэл ажлыг ханган ажилласан. Мөн төлөвлөгөөнд туссан ажлуудыг холбогдох байгууллагууд заасан хугацаанд амжилттай зохион байгуулж, хийсэн ажлын тайланг Ажлын албанд ирүүлсэн. 
   Сарын аяны удирдамж, хуваарь, төлөвлөгөө:

     "Оюунлаг Эрдэнэтчүүд" сарын аяны нээлтийг Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран  2017 оны 09 сарын 13-нд Амарын талбайд зохион байгуулж урлаг, спорт, оюуны уралдаанд улс аймгийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон сурагчид, тамирчдын жагсаал хийж, олон нийтэд алдаршуулах, сурталчлах ажлыг зохион байгуулж 300 гаруй оюутан, сурагчид, тамирчид оролцсон. Өдөрлөгийн хүрээнд рубик шоо, ардын уламжлалт оньсон тоглоом, шатар, зуун буудалт даамны зэрэг нүүдэл, лего роботын үзүүлбэр, авьяастан хүүхдүүдийн урлагийн үзүүлбэр, тив дэлхий, улс, аймгийн уралдаан тэмцээн алт, мөнгө хүрэл медальт хүүхдүүдийн жагсаал зэргийг зохион байгуулж Эрдэнэтийн оюунлаг бүтээлч хүүхдүүдийг алдар гавьяаг алдаршуулж, нийт иргэддээ сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
   Аяны хүрээнд “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” эрдэм шинжилгээний бага хурлыг Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Номын төвтэй хамтран зохион байгууллаа.
  Эрдэм шинжилгээний хуралд ХААМСҮТ-н багш Д.Үүрцайхын “Хотын соёлд багшийн оролцоо нөлөөлөх нь”, ХААМСҮТ-н багш Ө.Батбаярын   “Зөв Монгол хүүхэд”, ХААМСҮТ-н багш  У.Батчимэгийн   “Хотын соёл-замын хөдөлгөөнд”, YII цэцэрлэгийн багш  Б.Пүрэвсүрэнгийн “Байгууллагын соёл-Хотын соёлд” YII цэцэрлэгийн багш  У.Уранчимэг  “Эрдэнэт хотын соёлд хувь хүний оролцоо” 5 сургуулийн багш Д.Нансалмаагийн   “Бохир хог биш бохир сэтгэлгээнээс салцгаая” МУИС-ийн нярав Э.Золзаяагийн  “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” зэрэг илтгэлүүд тавигдсанаас 5 сургуулийн англи хэлний багш Д.Нансалмаа “Бохир хог биш бохир сэтгэлгээнээс салцгаая”  илтгэл 1 байр, 7 цэцэрлэгийн багш У.Уранчимэгийн “Эрдэнэт хотын соёлд хувь хүний оролцоо” сэдэвт илтгэл 2 байр, ХААМСҮТ-ийн багш У.Батчимэгийн “Хотын соёл- замын хөдөлгөөнд” илтгэл 3 байр тус, тус шалгарлаа.
  Илтгэлийг Шинжлэх ухаан Технологийн сургуулийн ахлах багш доктор Б.Энхцэцэг, ИТХ-ын даргын зөвлөх профессор Ш.Ганбат, НБХ-ийн мэргэжилтэн магистр  Б.Өлзийжаргал нар шүүлээ.

“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД- НОМЫН БАЯР -2017”   ӨДӨРЛӨГ

  “Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аян “Номын баяр-2017” аяны өдөрлөгөөр хаалтын ажиллагаагаа  2017 оны 09 сарын 30 ны өдөр Амарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр, ИТХ-ын Тэргүүлэгч Эрдэнэт Үйлдвэр ХХК-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Д.Дэлгэрбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Номын төвийн дарга н.Уранчимэг нар оролцлоо. Энэхүү өдөрлөгөөр аймгийн ИТХ-ын Нийгмийн Хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хэлтсийн дэмжлэгээр анх удаа орон нутагт Улаанбаатар хотоос “Номын ертөнц”  ТББ-аас 50 гаруй зохиолч, орчуулагчийн бүрэлдэхүүнтэй ирж  мөн Монсудар, “Интер” номын дэлгүүр, Сэлэнгэпресс, “Номын хүрд” редакц, Жикомпресс, “Шүүдэр” продакшн, “Шилдэг ном” цуврал, “Хөх дэвтэр” хэвлэлийн газар, “Тагтаа”  хэвлэлийн газрууд, Монгол улсын Гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким, орчуулагч Д.Болдбаатар, Гавьяат жүжигчин н.Чимэдцэеэ зохиолч н.Дуламсүрэн, н.Баярхүү, Ш.Солонго, н.Пүрэвмаа, н.Бат-эрдэнэ, н.Наранцэцэг, н.Дарьсүрэн, н.Мөнхтэгш нар хүрэлцэн  ирж 20-30 хувийн хөнгөлөлттэй шинэ хуучин номын худалдаа хийж өргөнөөр тэмдэглэн өнгөрүүллээ.
   Өдөрлөгийн үеэр Баян-Өндөр сумын багуудаас 20 хүнийг  “Оюунлаг иргэн, айл өрх”-өөр шалгаруулан батламж гардуулсан байна. Мөн манай аймгийн зохиолч 30 гаруй ном 40 дууны шүлэг зохиосон зохиолч Даг. Жамъяаны уран бүтээлийн үзэсгэлэнг аймгийн иргэдэд таниуллаа.
   "Оюунлаг Эрдэнэтчүүд" сарын хүрээнд Орхон аймгийн Хүндэт  тэмдэгээр  МЗЭ-ийн Орхон аймаг дахь  “Тод анир” салбарын  гишүүн яруу найрагч Бадарчийн Баярмааг шагнаж,  аймгийн ИТХ-ын ажлын албаныхан Номын төвтэй танилцаж уншигчийн карт нээлгэж цаашид хамтран ажиллах боллоо.
“Номын баяр-2017” аяны хүрээнд Номын төвөөс аймгийн ЕБС-ийн  бага ангийн сурагчдын дунд

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” ангийг шалгаруулан

  • 4-р сургуулийн Ш. Алтаннамар багштай 5а анги
  • 4-р сургуулийн О.Түмэндэмбэрэл багштай 5г анги
  • 5-р сургуулийн Б.Бадамханд багштай  5г анги
  • 14-р сургуулийн  Б. Энхмандах багштай  5г анги
  • 1-р сургуулийн Д.Сугар багштай  5г анги

     “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” хүүхдээр
             Бага насны ангилалд
•    6 –р бага сургуулийн 4б ангийн сурагч Ганбаатарын Тэмүлэнгүнж
•    4-р сургуулийн 5д ангийн сурагч Азтайгийн Намсрай
•    5 сургуулийн 5г ангийн сурагч Эрдэнийн Удвал
•    17 сургуулийн 4а ангийн сурагч Отгонбатын Доржготов
•    6 –р бага сургуулийн 4а ангийн сурагч Санжжавын Отгонжаргал
•    4-р сургуулийн 5а ангийн сурагч Ариунболдын Танан-Эрдэнэ
•    18 сургуулийн 6а ангийн Нацагдоржийн  Хулан
              Өсвөр насны ангилалд
•    18-р сургуулийн 8б ангийн сурагч Уламсайханы Анужин
•    4 сургуулийн 10в ангийн Отгончимэгийн Анужин
•    5 сургуулийн 10б ангийн Галсандагвын Галцэцэг
•    17 сургуулийн 12а ангийн Ганзоригийн Шинэзуун
•    18 сургуулийн 7а ангийн Бат-Өлзийн Анх-Эрдэнэ
               “Номын садан багш”-аар
•    3-р сургуулийн 5б ангийн багш  П.Даваацэнд
•    Лаборатори 8-р сургуулийн   5а ангийн  багш Б.Гэрэлмаа
•    5-р сургуулийн 5а ангийн багш  Б.Ичинхорлоо нар тус, тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%