Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-12-04

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны арванхоёрдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөний төслийн тухай
Дүүргийн 2016 оны Төсвийн гүйцэтгэлийн тухай
Дүүргийн  эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тухай дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан ”Золбин нохой, муур устгах журам”-ыг хүчингүй болгох тухай
- Дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ирүүлсэн бичгийн тухай
Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%