Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ БА ЗАЛУУ НАС” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-04

Тус сургалтыг Хууль зүйн яам, “Бие даасан хөгжил” төрийн бус байгууллага, “Булганхангай” төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар хамтран, оюутан залуучуудад архи согтууруулах ундааны хор уршиг, зохистой хэрэглээ, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах, зөв зан үйлд сургах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг цагдаагийн газар болон багшийн сургуулийн сургалтын танхимд зохион байгуулж, Багшийн их сургууль, Гурван-тамир дээд сургууль, Архангай, Булган мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 500 гаруй оюутан хамрагдаж, 8 төрлийн 1000 гаруй санамж сэрэмжлүүлэг, гарын авлага тараан өгөв.
Сургалтыг зохион байгуулснаар оюутан залуучуудын дунд архины хор уршгийн талаарх мэдлэг нэмэгдэж, зүй зохистой хэрэглэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж зөв үйлд сургах эерэг нөлөөтэй.

Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн хошууч З.Баярсайхан
Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%