Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 11-Р ЦЭЦЭРЛЭГИЙНХЭН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНЭЭ САЙЖРУУЛАВ

2017-12-04

Архангай аймгийн боловсролын салбарт “Ирээдүй 1+1”,“Багшийн хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын хүүхдийн 11-р цэцэрлэгээс багш ажилчдынхаа дунд сургалтын хэрэглэгдэхүүн хийх хоёр сарын аяныг зохион байгуулжээ. Аян хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, бусдаасаа үлгэр дууриал аван шинэлэг санаа хэрэгжүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын хэрэглэгдэхүүн хийхэд чиглэгдсэн байна. Тус цэцэрлэгийн 25 багш, ажилчид зургаан багт хуваагдан бүтээлүүд хийжээ. Тэд хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхүйц, тэдний сонирхлыг татахуйц шинэлэг бүтээлүүдийг хийж, цэцэрлэгийнхээ сургалтын нөхцөлийг сайжруулсан байна. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%