Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бруцеллёзын халдварлалт 25 хүртэл хувиар буурчээ

2017-12-04

Архангай аймгийн Тариат суманд бруцеллёзын халдварлалтыг бууруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн “Малчдын холбоо” ТББ, аймгийн Мал эмнэлгийн лаборатори хамтран 2015-2017 онуудад хээлтүүлэгч болон хээл хаясан үнээнээс дээж цуглуулан ийлдэс судлалын аргаар илрүүлэх болон баталгаажуулах шинжилгээг хийж бруцеллёз өвчний халдварлалтын түвшинг тодорхойлжээ.
Ингэхэд бухын халдварлалт 2015 онд 17,1 хувь, 2016 онд 8,6 хувь, 2017 онд 7,4 хувиар буурсан байна. Харин үнээний халдварлалт 2015 онд 45 хувь, 2016 онд 22 хувь, 2017 онд 9,4 хувиар тус тус буурсан нь 2015 оныхтой харьцуулахад бухын бруцеллёзын халдварлалт 11.0 хувиар, үнээнийх 25.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Бруцеллёзын дээж материалыг цуглуулах, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу арга хэмжээг хэрэгжүүлэх, вакцинжуулалтын үр дүнг шалгах зэрэг ажлуудыг хийснээр Тариат суманд хэрэгжүүлсэн бруцеллёзын халдварлалтыг бууруулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн хэмээн дүгнэжээ.
Архангай /МОНЦАМЭ/.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%