Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ МАНАЙ УЛСЫН ЦААШДЫН 20, 30 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХУЙЦ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

2017-08-14

 “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг аймгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.  
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг  орон даяар зохион байгуулж байна. Манай аймгийн тухайд энэ ажилд хэрхэн зохион байгуулж байна вэ? 
-Аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ажлын хэсгийн хуралдаанаар аймгийнхаа хоёр суманд ажлын хэсэг байгуулах чиглэл өгөхөөс гадна 6 дугаар сарын 2-оос 9 дүгээр сарын 10-ыг хүртэлх хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж бэлтгэл ажилдаа ороод байна. 
-Иргэдийн оролцоог хангахад хэрхэн анхаарч байна?
-Ажлын хэсгийн гол зорилго нь Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39-р тогтоолын хэрэгжилтийг хангах явдал бөгөөд бид аймгийнхаа иргэдийг санал асуулга, хэлэлцүүлэгт бүрэн хамруулах зорилгоор гурван үе шаттай үйл ажиллагааг явуулахаар бэлдэж байна. Эхний шат нь аймгийн бүх багуудын Засаг даргын Ажлын алба,  “Иргэний  танхим”-аар дамжуулан иргэдийн саналыг өдөр тутам ажлын цагаар нээлттэй хүлээж авна. Хоёрт, Сумдын түвшинд хийх уулзалт хэлэлцүүлгүүд бий.  Эдгээр хэлэлцүүлэг нь нэгдсэн байдлаар гурван удаа явагдана. Эхнийх нь наймдугаар сарын 10-нд,  хоёр дахь нь 17-нд, гурав дахь нь 31-ний өдрүүдэд болох юм. Иргэд багт зохион байгуулагдах уулзалт, хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх боломжтой. Хэрвээ биеэр ирж чадахгүй тохиолдолд өрх бүрээр багийн Засаг даргын  ажлын албадаар дамжуулан хавтас аялуулж байгаа. Мөн цахим хэлбэрээр санал асуулга явуулж тэдгээрийг нэгтгэх байдлаар иргэн бүрийн оролцоог хангаж ажиллаж байна. 
-Хэлэлцүүлэгт оролцоход иргэдийн зүгээс анхаарах зүйл юу байна?
-Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын ажлын хэсгээс ирүүлсэн журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд зааснаар сургалт, хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд бүдүүлэг  үг  хэллэг  хэрэглэх,  бусдыг  доромжлох,  яриаг нь таслах, хашхирах, шүгэлдэх, хөлөө дэвслэх, бусдыг үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулах, согтуурсан  байдалтайгаар хэлэлцүүлэгт  оролцохгүй байх ёстой. 
 
-Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь манай аймагт ямар ач холбогдолтой юм бэ? 
-Шинэ Үндсэн Хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын бүх ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан гэдэгт итгэлтэй байна. Манай аймгийн хувьд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр,  түүний удирдлагын тухай” хуульд өөрчлөлт орж, Монгол улс засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд хуваагдана гэж үзэж байсан бол шинэ төслөөр аймаг, нийслэл, хотод хуваагдана. Аймаг нь суманд, орон нутгийн харьяалалтай хот болон багт хуваагдана. Энэ өөрчлөлт орсноороо Орхон аймгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага илүү тодорхойлогдоно гэж олон хүн харж байгаа. 
Манай аймгийн хувьд УИХ-ын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэгтэй өдөр тутам холбоотой, хамтран ажиллаж байна. Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь манай улсын цаашдын 20, 30 жилийн  хөгжлийг тодорхойлж чадахуйц  ач холбогдолтой учраас нийт иргэдийгээ Үндсэн Хуулийн төслийн санал асуулга, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%