Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны өдөрлөг боллоо

2017-09-14

 Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо иргэдийнхээ оюунлаг бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд төрийн захиргааны болон боловсрол, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны нээлтээ хийж аяны нэрэмжит туг, дэвтэрийг хамтран оролцох байгууллагуудын төлөөлөлд гардуулан өгсөн. 
 
 
 
  “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сарын аян 2017 оны 09 сарын 04-30-ны хооронд явагдах ба тус аяны хүрээнд “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, номын баяр  зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
   Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар нийгмийн хөгжлийн хороо 2017 оны 1,3 сард нэрэмжит сарын ажлыг зохион байгуулж хийсэн. Тус хороо 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт А.Амарын талбайд “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны өдөрлөгийг зохион байгууллаа. 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%