Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Ирээдүйн төлөө хамтдаа - 2” аян амжилттай хэрэгжиж байна

2017-11-21

Орхон аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн гишүүдийн хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэн мэдлэг чадварыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх зорилгоор Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Ирээдүйн төлөө хамтдаа - 2” аяныг 2018 оны 03 дугаар сарын 01 өдрийг хүртэл зохион явуулахаар болсон.
   Энэхүү аян Баян-Өндөр сумын 24 баг, Жаргалант сумын 3 баг бүрээс 2 өрх буюу өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чин хүсэлтэй, 24-40 насны 2-4 хүүхэдтэй, өрх тодорхой орлогтой байх, сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадвартай зэрэг нэлээдгүй шалгуурт тохирсон 50 өрхийг сонгон нийт 249 иргэнд сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт зохион байгуулах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, хуримтлал бий болгох, бизнесийн арга ухаанд сургах, гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зэрэг өрх, өрхийн гишүүдэд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба амжилттай хэрэгжиж байна.
    Тус аяныг зохион байгуулан хамтран хэрэгжүүлэхээр аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Баян-Өндөр сум, Жаргалант сум, БСУГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв  зэрэг 11 байгууллага оролцож байна.
  “Ирээдүйн төлөө хамтдаа-2” аянд оролцохоор сонгогдсон нийт 50 өрхийн 249 иргэнээс  насанд хүрсэн эрэгтэй 49,  насанд хүрсэн эмэгтэй 51, оюутан 5, ЕБС-ийн насны 78, сургуулийн өмнөх боловсролын 66 иргэн байна. 
  Дээрхи өрхүүдийн насанд хүрсэн иргэдийн 66.6% нь ямар нэг мэргэжил эзэмшсэн боловч ажил эрхлэлтийн хувь нь бага байна. Эдгээр хүмүүст мэргэжлээсээ өөр чиглэлээр суралцах, мэргэших, мэргэжлийн нэмэлт ур чадвар эзэмших, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зэрэг олон талын сургалт мэдээлэл шаардлагатай байгаа талаар хамтран оролцож байгаа байгууллагуудын төлөөлөлд Насан туршийн боловсрол олгох төвөөс үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%