Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа

2017-11-30

   Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос 11 дүгээр сарыг “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдвээр нэрэмжит аяныг зохион байгууллаа.
   Тус сарын аяны хүрээнд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцах, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах, Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг “Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулах зэрэг нийт 7 ажил хийхээр төлөвлөсөн ба 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Орхон аймагт хэрэгжиж буй “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. 
   Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнтэй хамтран “Нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%