Захидалаар мэдээлэл хүргэх үйлчилгээ
Та бүхэндээ Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шинэлэг үйлчилгээг танилцуулж байна. 2017 оны 12 дугаар сарын 01 ны өдрөөс эхлэн танд дараах үйлчилгээний талаар таны гар утсанд захидалаар мэдээлэл хүргэх болно.
Үүнд: Иргэн таны ЙӨмнөговь аймаг болон сумын Улсын бүртгэгчид өгсөн Улсын бүртгэлийн мэдүүлэгийн маягтанд өгсөн утсанд тань
1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх анхны бүртгэл болон Газар өмчлөх эрхийн анхны бүртгэлд бүртгүүлэхээр материал бүрдүүлж, мэдүүлэг өгсөн бол таны гэрчилгээ гарсан талаар
2. Гадаад паспорт шинээр захиалсан бол гадаад паспорт хэвлэгдэж ирсэн талаар
3. Иргэний үнэмлэх шинээр захиалсан, 25, 45 насны сунгалт хийлгэсэн, иргэний үнэмлэх дахин захиалсан бол иргэний үнэмлэх хэвлэгдэж ирсэн талаар мэдээлэлийг хүргэнэ.
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс