Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал болов

2017-12-05

             Хонгор сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хэсэгчилэн хийж иргэдийнхээ санал бодлыг сонсож ажиллаа. Хуралд Хоёрдугаар багаас сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, багийн Засаг дарга оролцлоо. Хурлыг Зулзага, Шийрийн бригад, 5-р бригад, 4-р бригад гэсэн хэсгүүдэд хийж багийн Засаг даргын тайланг хэлэлцэж "Хангалттай" гэж дүгнэлээ. Иргэдээс гарсан санал болон тулгамдаж байгаа асуудлаас дурдвал
- Малын бэлчээрийн даацын асуудал
- Гүүр, хогны асуудал
- Багийн төвийн асуудал
- Сургууль, эмнэлэгийн асуудал гэх мэтчилэн олон санал хүсэлтүүд гаргасан.
Иргэдийн гаргасан саналыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж ажиллахаар болсон байна.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%