Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРЭХ ОНД АРХАНГАЙ АЙМАГ, СУМЫН ТӨВД ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ШИНЭЭР1210 ИРГЭНД 110.37ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

2017-12-05

2018 онд Архагай аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, газар хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг сум бүрээр газрын хэмжээ, байршил, зориулалт, газар ашиглуулах хэлбэрээр тусган төлөвлөжээ. Иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны 1436иргэний 211.74га газрыг, аймаг, сумын төвд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр1210 иргэнд 110.37га газрыг  өмчлүүлэхээр, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар  үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 58 байршилд 30.25 га газрыг эзэмшүүлэх юм байна.                                             

Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 32 байршилд 38.41 га газрыг, аялал жуулчлалын зориулалтаар 14байршилд 20.25га газрыг дуудлага худалдаагаар, Үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 25байршилд 1666.8 га газрыг дуудлага худалдаагаар, Иргэнд тариалангийн зориулалтаар 11байршилд 2420.0га газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр болов.

Газар хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар 43байршилд 145817.31 га газрыг ашиглуулахаар, улсын чанартай авто замын дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулалтаар 40 иргэнд  2,8 га газрыг өмчлүүлэхээр, шинээр гэр бүлийн хамтын хэрэгцээнд 382иргэнд 24.82га газрыг эзэмшүүлэхээр,        шинээр уст цэг гаргах, засварлах, булгийн эхийг хаших зориулалтаар 83байршилд3.67га газрыг ашиглуулахаар тусгалаа.         

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 277 байршилд 19.35га газрыг, хадлангийн талбай хашиж хамгаалах зориулалтаар 710 га газрыг эзэмшүүлэхээр 9 сумын 419667.13 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар тус тус төлөвлөжээ.

Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалалтад авах газрын хэмжээ, байршил,зориулалттай аймгийн Иргэдийн төлөөлөгчид танилцан уг асуудлыг төслөөр нь баталлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%