Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-06

Аймгийн  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар , Дэлхийн зөн олон улсын байгууллагын ОНХХөтөлбөр, Хүний эрхийн үндэсний комисс,  Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний холбооны сургагч багш нар хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг тухай хууль сурталчлах, Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сэдэвт  сургалтыг зохион байгуулаа. Тус сургалтанд   27 сумдын  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн 27 тэргүүн оролцсон байна. Сургалтыг хөтөлбөрийн дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс баримталж буй бодлого “, ДЗОУБ-ын “Сайн дурын идэвхтэн бэлтгэх талаар “, “ Хүний эрхийн хандлага” “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх” ,“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүй “ , Видео үзэж, Хөгжлийн бэрхшээлийг үүсгэж, байгаа саадыг арилгах, “ Хөгжлийн бэрхшээлийн ниймгийн загвар ба хүртээмжтэй орчин “  гэх  зэрэг  сэдвүүдээр   сургалтыг зохион  байгуулаа. Мөн  тэднээс  дээрх  сургалтын талаарх  санал,  асуулгын  хуудас бөглүүлэн, дүгнэлтийг гаргалаа.IMG4107

        ЦААШИД ХИЙХ АЖЛЫН САНАЛ:

              – Аймгийн ХБИргэдэд  2018 онд зохион байгуулах  ажлын төлөвлөгөө  боловсруулав.

              –  ХБИЗТэргүүн сумынхаа ХБИргэдийн / хэрэгцээг тодорхойлсон / судалгааг нарийвчлан гаргах шаардлагатай байна.

              – 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу  ХБИЗТэргүүнд  улирал бүр  /сургалт, уулзалт , ярилцлага / зохион байгуулах

              – ХБИЗТ-үүнд улирал бүр хийсэн ажлаа тайлагнах

              –   2018 онд хөгжлийн бэрхшээлтэй  89 иргэдийг хөтөлбөр,  төсөл  хамруулж, ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх

               – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улирал бүр  мэргэжлийн эмч нарийн  үзлэгт хамруулах ажлыг  зохион байгуулах

               – Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хэрэгцээнд тулгуурсан сургалтыг  улирал бүр бүсчилэн зохион байгуулах гэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлээр болов.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%