Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ”, “ОЮУТАН ЦАГДАА” БҮЛГЭМИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-06

“Өсвөрийн сэргийлэгч” болон “Оюутан цагдаа” бүлгэмийг байгуулах нээлтийн үйл ажиллагаа болж аймгийн болон Эрдэнэбулган сумын ГХУСАЗС Зөвлөлийн дарга, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, Өсвөрийн сэргийлэгч бүлгэм, Оюутан цагдаа бүлгэмийн гишүүдийн төлөөлөл оюутан сурагчдадаа хандаж үг хэлж, гишүүдийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгч, авьяаслаг оюутан сурагчдын урлагийн тоглолт боллоо.
“Өсвөрийн сэргийлэгч”, “Оюутан цагдаа” бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах сургалтад Эрдэнэбулган сумын их дээд ерөнхий боловсролын сургуулийн 9 сургуулийн 160 гаруй оюутан, сурагчид хоёр өдрийн хугацаанд хамрагдаж, хууль, эрх зүй, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо зэрэг олон чиглэлээр мэдлэгийн түшингээ дээшлүүлэхийн зэрэгцээ, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.
Тус бүлгэмүүд байгуулагдсанаар хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх, хүүхэд хүүхдээ хамгаалах, хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийн түвшин нэмэгдсэнээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах зэрэг ач холбогдолтой.
Цаашид бүлгэмүүд ажлын төлөвлөгөөгөө жил, улирлаар гарган үйл ажиллагаагаа тогтмолжуулан, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Дэлхийн зөн Архангай хөгжлийн хөтөлбөр-2, аймгийн болон Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бүлгэмийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн хошууч З.Баярсайхан

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%