Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо хуралдлаа

2017-12-07

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо 2017 оны 12-р сарын 06-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Д.Алтандөш, Д.Отгонсүрэн, Д.Бэгзцэрэн нар оролцлоо.

Тус хуралдаанаар дүүргийн алслагдсан гэр хороолол 6-р хорооны горхи, тэрэлжийн бүс нутгийг холбоожуулах төслийн санал, 6-р хорооны хог хаягдлыг зөөж тээвэрлэх төсөл, дүүргийн 2017 оны төсөвт, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн, ажлын хорооны дүгнэлт гаргаж, ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар танилцуулахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%