Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНХАНГАЙ СУМЫН УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-12-07

Аймаг, сумаас баримтлах Соёлын бодлого, Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд албан байгууллагуудын дунд “Урлагийн наадам”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

Урлагийн наадамд 7 байгууллага нийт 9 төрлөөр өрсөлдсөнөөс 1-р байрыг ЗДТГ эзэлж оны “Урлагийн тэргүүний байгууллага”-аар шалгарч 2,3-р байрыг төрийн бус байгууллагуудын хамтарсан “Долоон бурхан” баг , ЕБС-ийн хамт олон тус тус эзэллээ.

Урлагийн наадмын төрөл тус бүр дээр шилдэг номинаци шалгаруулснаас:

-Хамтлаг дууны шилдэг номинаци: ЗДТГ-ын “Сүлд” хамтлаг

-Ардын дууны шилдэг номинаци: Ахмад настан Д.Лхагвадулам

-Зохиолын дууны шилдэг номинаци: ЗДТГ-ын БОХУБ Д.Хишигбаатар

-Чөлөөт номерын шилдэг номинаци: ахмад настан н.Гаваа

-Уран уншлагын шилдэг номинаци: “Долоон бурхан баг” Д.Наранбаатар

-Бүжгийн шилдэг номинаци: “Долоон бурхан” багийн бүжгийн хамтлаг

-Хошин шогийн шилдэг номинаци: ЕБС

-Дуэт дууны шилдэг номинаци: ЕБС-ийн багш Т.Алтанхуяг, Ц.Саранзаяа

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%