Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2017-12-07

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хорьдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 06-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, бусад хэлтэс албадын дарга нар оролцов. 

Өнөөдрийн хуралдаанаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир “Хотын иргэн-Хотын соёл”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийг тус тус танилцуулав. 
ИТХ-ын Тэргүүлэгчид хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсаны дараа  хурлын хороодын санал дүгнэлтийг сонсож, холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Мөн үеэр дүүргийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтсийн үйл ажиллагаа, татварын төлөвлөгөөний биелэлтийг Татварын хэлтсийн дарга Б.Батбаяр, дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авах, зуслангийн ногоон бүсэд иргэн, хуулийн этгээдэд шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар тус тус танилцуулсаныг Тэргүүлэгчид хэлэлцээд холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргав. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%