Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-12-11

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын 8 дахь удаагийн тэмцээнийг Аймгийн ИТХ, БТС-ын Газар, Аймгийн шатрын холбоо хамтран 2017-12-09-ны өдөр зохион байгуулж явууллаа. Тус тэмцээнд 10 сумын 30 тамирчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.


Блиц тоглолтонд 10 тамирчин оролцсоноос

1-р байрыг Ч.Батбаатар /Зуунмод сум/

2-р байрыг Ч.Батмөнх /Жаргалант сум/

3-р байрыг Э.Идэрмөнх /Аргалант/

 

Эрэгтэйчүүдээс:

1-р байрыг /Ч.Батбаатар Зуунмод сум/

2-р байрыг /Б.Батсайхан Сүмбэр сум/

3-р байрыг /П.Баасанжав Борнуур сум/


Эмэгтэйчүүдээс:

1-р байрыг А.Доржпагам /Эрдэнэсант сум/

2-р байрыг  Д.Баасанжаргал /Батсүмбэр сум/

3-р байрыг В.Баярцэцэг /Угтаалцайдам сум/  зэрэг  сумдын тамирчид эхний байруудыг эзэллээ. 


2018 оны 01-р сарын 06-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг гурван тамирчин авлаа.

 

 


 

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%